Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Хэлэлцүүлэг

2021-03-01/2021-04-30

МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ

Малын татварын тухай хуулийн 6 дугаар зүйл /Албан татварын хэмжээ/-д заасаны дагуу сумын ИТХ-аас малын татварын хэмжээг тогтоохтой холбогдуулан тус хэлэлцүүлэгийг явуулж байна. Хуулийн заалтыг хавсаргав.
6.1.Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна.
6.2.Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.
6.3.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно.
6.4.Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож болно

Иймд Орхон сумын малчин, мал бүхий иргэн та малын төрөл бүрээр 1 толгойд ногдох татварын хэмжээний талаар өөрийн саналаа ирэлхийлнэ үү?

Жич: Хавсралтаар хуулийн файлыг хавсаргасан болно.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 7
Д.Батдэлгэр Орхон сум Баян-Өлзийт баг
2021-04-02 22:34:47
татварын хэмжээг тогтоохдоо малын тоо толгойн интервальтай байх энэ өрхийн амьжиргаан дээр үндэслэх байдлаар. Адуу, Үхэр, Тэмээ 1 толгой нь 500 төгрөг, Ямаа 300, Хонь 200 төгрөг байхад болох болов уу гэсэн саналтай байна.

Батзул 1
2021-04-03 02:41:19
Адуу 1000, үхэр 500, хонь 500, ямаа 1000

Цэрэнпил 1баг дэнж2-9
2021-04-03 06:13:51
Манай сумд өрхийн амжиргааны түвшинд мал аж ахуй өсгөж үржүүлж бгаа. Мянгат малчин ховор .Тиймээс татвар бага тогтоогоод тоо хэмжээнд хязгаар тавьж өгвөл зүгээр гэж бодож бна. Бод мал 500 бог мал 200 байвал зүгээр бна.

Б энхтуяа Орхон сум энх тал 2 р баг
2021-04-16 02:42:15
Адуу 1000 яамаа 1000 үхэр 500 хонь 500 тэмээ 800

А.Өлзийбат Энхтал 2 баг
2021-04-16 03:47:09
Ялангуяа Манай Орхон сум сум Энхтал багт Малын бэлчээрийн даац хэтрээд.ургамал ногоо ургахаа болиод удаж байна.Адуу ихтэй болсонос сүүлийн хэдэн жил хадлан авахад маш их хүндрэлтэй болсон.тиймээс малын хөлийн татварыг Адуу-2000, ямаа-1000, хонь-1000, үхэр-500 төгрөгөөр тогтоох саналтай байна.Ялангуяа адуунд 2000 төгрөгний татвар тогтоох нь зөв..малчидын малын хөлийн татварыг юуны түрүүнд малын бэлчээрийн талбайг хамгаалж, хадлангийн газраа хашаалаад тэжээлийн олон үрт ургамал тариалах ажилд зарцуулах гэдэгт итгэлтэй байна..

А.Өлзийбат Энхтал 2 баг
2021-04-16 03:52:28
Манай Орхон сумын Энхтал багт Малын бэлчээрийн даац хэтрээд.ургамал ногоо ургахаа болиод удаж байна.Адуу ихтэй болсоноос хойш сүүлийн хэдэн жил хадлан авахад маш их хүндрэлтэй болсон.тиймээс малын хөлийн татварыг Адуу-2000, ямаа-1000, хонь-1000, үхэр-500 төгрөгөөр тогтоох саналтай байна.Ялангуяа адуунд 2000 төгрөгний татвар тогтоох нь зөв..малчидын малын хөлийн татварыг юуны түрүүнд малын бэлчээрийн талбайг хамгаалж, хадлангийн газраа хашаалаад тэжээлийн олон үрт ургамал тариалах ажилд зарцуулах гэдэгт итгэлтэй байна..

Ч.Баттүлхүүр Энхтал 2 баг
2021-04-16 04:29:26
Бэлчээр ихээр талхалж байгаа малд татвар өндөр тогтоох нь зөв гэж бодож байна.Адуу-2000, Тэмээ-1500,Ямаа-1500,хонь-1000,Үхэр-500 төгрөг.Татвараар малын тоо толгойг зохицуулхаас өөр гарцгүй.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%