Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМ

2014-09-27

 Сэлэнгэ аймгийн Монгол-Зөвлөлтийн "Найрамдал" нэгдлийн нутаг дэвсгэрээс одоогийн сум буюу Шарын голын Жимс Ногоо, Сүүний чиглэлийн аж ахуйн анхны суурийг БНБАУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 1967 онд тавьж улмаар Сэлэнгэ аймгийн Дархан сумын харъяалалд БНМАУ-ын Сн 3-ийн 1968 оны 1 -р сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Шарын голын Жимс Ногоо, Сүүний САА нэртэйгээр засаг захиргаа, аж ахуйн бие даасан нэгж болон зохион байгуулагдсан ажээ. САА-г анх байгуулахдаа 200 га-д төмс, 124 га-д төрөл бүрийн нарийн ногоо, 40 гаруй га-д жимс жимсгэнэ, тариалах газартай жилдээ 3000 тн ногоо боловсруулах консервын үйлдвэртэй, өндөр ашиг шимтэй мах сүүний чиглэлийн үхэртэй, 24000 гахай бордох хөдөө аж ахуйн цогцолбор болгох техник эдийн засгийн нөхцлөөр төлөвлөн дэд бүтэц, зам харилцааг хөгжүүлэх, соёл боловсрол, худалдаа үйлчилгээний барилга байгууламжуудыг барьж босгох ажлыг тав таван жилийн төлөвлөгөөнүүдэд тусган хэрэгжүүлж эхэлсэн юм.
Шарын голын Жимс ногоо, Сүүний САА 1967 оноос үйлдвэрлэлээ Улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн хөдлөшгүй төлөвлөгөөнд тусган явуулснаар III, IV таван жилийн төлөвлөгөөг 102.6 - 109.6 хувиар давуулан V таван жилд 2053.5-4326 тн ургац хураан авч төмсний ургацын төлөвлөгөөг 130 %-иар, хүнсний ногооны ургацын төлөвлөгөөг 189.8 %-иар биелүүлж жилдээ 5 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.8 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан байна. Зургаадугаар таван жилд 288.1 - 5622 тн хүнсний ногоо, 1393.2 - 3068.5 тн төмс хураан авч 10000 толгой малыг 20 гаруй суурьт маллаж 6.2 -10.3 сая төгрөгийн борлуулалт хийж 3 сая төгрөгийн ашигтай, VII таван жилд 2147.9 - 3300.1 тн төмс, 2785.7 - 3158.0 тн хүнсний ногоо хураан авч жилийн эцэст 12359 толгой мал тоолуулснаар 6.8 - 8.5 сая төгрөгийн борлуулалт хийж 2.9 сая төгрөгийн ашигтай ажиллаж байв. Жимс ногооны САА-г хөгжүүлэх 7 жилийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Барилгын цэргийн 017 дугаар ангийн дайчид, "Суврага" (УҮГ) компаний барилгачид, БНБАУ-ын техник эдийн засгийн тусламжаар Хөдөө аж ахуйн техникийн засварын газар, 32 айлын орон сууц, үйлчилгээний төв, 216 га-гийн услалтын систем, уурын зуухыг Монголын талын хөрөнгө оруулалтаар, 8 жилийн сургууль, 120 хүүхдийн цэцэрлэг, 15 ортой больнец, дэлгүүр, 36 айлын орон сууц зэрэг соёл ахуйн зориулалттай барилга байгууламжуудыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөний зэрэгцээ 1991-1993 онд 1000 тн төмс хадгалах зоорь, 320 хүүхдийн суудалтай 10 жилийн сургууль, 250 хүний суудалтай Соёлын төв, Холбооны шинэ салбар зэрэг 20500.0 - 27600.0 мянган төгрөгийн (тухайн үеийн ханшаар) барилга угсралтын ажил хийгдэж төвлөрсөн суурин болох нөхцөл бүрдсэн юм.
Тус САА нь 1973 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 459 дүгээр тогтоолоор 1974 оны 1 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн харъяалалаас гарч Дархан хотын харъяалалд шилжсэн бөгөөд 1991 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулиар Дархан хотын статусыг өөрчилж аймаг болгох хүртэл Орхон хороо нэртэй болгож 1994 онд хийгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Орхон сум нэртэйгээр нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтанд орход үндсэн аж ахуйн нэгж болох САА нь жижиг компаниуд болон задарч ашиглаж байсан хүнсний ногооны тариалангийн талбай хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эзэмшилд шилжиж урьдын нэгэн адил төмс хүнсний ногоогоор дотоодын зах зээлийг хангаж байна.
Одоо Тус сум нь 900 гаруй өрх, 3200 гаруй хүн амтай, 44 мянган толгой малтай, 1300 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж жилд дунджаар 12.1 мянга гаруй тн ургац хураан авдаг. Ерөнхий боловсролын 12 жилийн 8 дугаар сургуульд 408 хүүхэд суралцаж, 9-р цэцэрлэгт 181, шар дэрс хэсгийн салбар цэцэрлэгт 80 хүүхэд боловсрол эзэшиж байна. Сумын ЭМТ-д 2 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Соёлын төв нь 220 үзэгчийн суудалтай спорт, урлагийн болон номын сангийн үйлчилгээ тус тус үзүүлж байна. Орхон тохижилт ОНӨААТҮГазар нь аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 02-р сарын 14-ны өдрийн 14 тоот тогтоолоор Орхон сумын Тохижил түйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэртэйгээр байгуулагдаж 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Тус сум нь инженерийн хийцтэй усалгааны системтэй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 80 хувь, Монгол улсын хүнсний ногооны хэрэгцээний 20 гаруй хувийг дангаараа хангадаг. Төмс, хүнсний ногоо, зөгийн бал нь тус сумын брэнд бүтээгдэхүүн юм. Тус чиглэлээр сумын хэмжээнд 23 аж ахуй нэгж, 15 хоршоо, 5 нөхөрлөл үйл ажиллагаага тогтмол явуулж байна.
Монгол улсын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад “Хүнсний ногоо тариалагч шилдэг сум”-аар 6 удаа шалгарсан амжилттай сум юм. Мөн 2018 онд сумын түүхт 50 жилийн ойгоо угтан Улсын Тэргүүний сум, Алтан гадас одонгоор шагнагдсан.
Сумын хэмжээнд ХАА-г хөгжүүлэх, газар тариаланг усжуулж арвин ургац авах, мал сүргээ өсгөн үржүүлж, үйлдэр угсааг нь сайжруулах, төр захиргаа, аж ахуй байгууллагыг чадварлаг удирдах, соёл боловсролын байгууллагыг хөгжүүлэхэд гар бие оролцон яваа олон арван сайчуудаас Монгол улсын аварга ногоочин Б.Нанжид, П.Очир, Бадрал, Монгол улсын аварга усжуулагч Н.Дамба, Л.Махбазар, Монгол улсын аварга жимсчин Б.Мандах, Ургац хураалтын улсын аварга О.Ганбаатар, аварга механикжуулагч О.Шагдарсүрэн, Монгол улсын тэргүүний тариаланч О.Бадар, П.Норов, Н.Сүхээ, Ч.Батмөнх, Б.Хадбаатар, Б.Пүрэвцогт, Н.Нямдаваа, Н.Алтансүх, О.Батпүрэв, Д.Доржбат, Ш.Банди, Ж.Цэрэн, Ж.Отгонбаатар, Б.Үүрцайх, М.Ганхуяг, М.Мөнхбөяр, Монгол улсын сайн малчин Д.Пунцаг, Ц.Отгонбаяр, Улсын тэргшүүний анчин С.Нэргүй, Улсын анхны аварга Зөгийчин Зулаа, Улсын алдарт уяач С.Цэдэндамбаа нар төрөн гарчээ.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%