Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2021-04-01

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Орхончууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Орон нутгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуульд ард иргэдийнхээ итгэлийг хүлээж, төр иргэний гүүр болохоор сонгогдсон сумын ИТХ-ын нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс танд талархал илэрхийлье.

Иргэд орон нутагтаа эзэн нь байж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, иргэн бүр нийгмийн идэвхитэй байж, өөрт хуулиар олгогдсон эрх мэдлээ сум орон нутгийнхаа нийтлэг эрх ашгийн төлөө зориулах нь та бидний эрхэм үүрэг, хариуцлага билээ.

Орхончууд та бидний хийморь заяа өөдрөг байж, орон нутаг минь хөгжин дэвшиж, ард иргэдийн минь амьдрал түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье. Тариаланчдын маань ургац нь арвин байж, айл өрх бүр идээ ундаагаар элбэг хангалуун байх болтугай.

 

Хүндэтгэсэн:

ИТХ-ын дарга Б.Алтансарнай

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%