Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Хэлэлцүүлэг

2022-03-01/2022-03-31

ЭРСДЭЛГҮЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ...

Иргэн та бүхнийг өөрийн санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна.
Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооноос санаачлан хэрэгжүүлсэн “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд 2021 онд цар тахлын хүндрэлтэй цаг үед ААНБ-уудын ажилтан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулахаар зорьж ажилласан билээ.
Харин 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан “Эрсдэлгүй хот” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд аливаа эрсдлийг бууруулах талаар иргэдэд мэдлэг олгох, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан, олон талт арга хэмжээг төлөвлөж байна.
Төрөлх хотдоо хайртай хүн бүр “Эрсдэлгүй Дархан” аянд нэгдэж, амьдарч байгаа орчин, ажлын байр, гудамж, талбай, олон нийтийн газарт биднийг, бидний үр хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй асуудал бүхнийг нээлттэй илэрхийлэхийг уриалж байна.

Саналууд: 0

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%