Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН "ИРГЭНЭЭ СОНСЬЁ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-06-21

Сумын ИТХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Иргэнээ сонсьё" уулзалт өдөрлөг энэ оны 03 дугаар сарын 31-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг уулзалт өдөрлөгийн үеэр ИТХ-ын хороодууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, иргэний санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.




Мөн өдөрлөгөөр ИТХ-ын Хөдөлмөр, нийгмийн халамж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооноос иргэдийн дунд "Олс таталт", танин мэдэхүйн "АХА" тэмцээнүүдийг зохион байгуулж, 3 байрыг шалгаруулан Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Уг арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 124 иргэд хөдөлмөрчид идэвхи санаачилгатай оролцож, 94 иргэнээс ИТХурал болон ЗДТГ-ын үйл ажиллагааны талаар үнэлгээний саналыг авсан.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%