Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОЙРОГТОО АЖИЛЛАЛАА

2018-03-05

Сумын ИТХ-ын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу 1 сарын 20-оос 02 сарын 10-ныг хүртэл хугацаанд төлөөлөгчид өөрсдийн хариуцсан хэсгийнхээ айл өрхүүдээр орж дараах чиглэлийн дагуу ажиллалаа. Үүнд:

  • Сумын ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны товч тайланг гарын авлага болгон иргэдэд хүргүүлэх 
  • Хурал, Засаг даргаас явуулж буй бодлого үйл ажиллагааг танилцуулах
  • Сумын түүхт 50 жилийн ой угтсан бүтээлч ажлын мэдээлэл танилцуулах
  • Ойн арга хэмжээний хандивын мэдээлэл өгөх, цуглуулах, бүртгэх
  • Иргэдийн шагналын судалгаа гаргах зэрэг чиглэлээр ажилласан.


ИТХ-ын төлөөлөгчид нийт сумын газар нутгийг 10 хэсэгт хувааж, хуваарилагдан ажилласан бөгөөд тойрогтоо ажилласан талаар зурагт тайланг ажлын албандаа ирүүлж, судалгааны нэгтгэлийг хийж, мэдээлэлийн сан үүсгэсэн.


"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%