Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2018-03-19

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээтэй хамтран Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” 2 өдрийн сургалт Дархан-Уул аймагт /2018.03.14/ амжилттай эхэллээ. 

Уг зохион байгуулагдаж буй “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтад Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудын аймаг, сумдын ИТХ-ын 70 гаруй эмэгтэй Төлөөлөгчид оролцож, 2 танхимд хуваагдаж хичээллэж байгаа бөгөөд сургалтыг Үндэсний сургагч багш нар удирдан явуулсан. Манай сумын ИТХ-ын 8 эмэгтэй төлөөлөгчид бүрэн хамрагдаж мэдээ мэдээлэл авлаа.

Сургагч багшаар МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч, Хуульч, Жендерийн Үндэсний хорооны гишүүн Д.Энхжаргал, “Бидний оролцоо хөгжилд” ТББ-ын тэргүүн, Нийгмийн удирдлагын магистр Ж.Чанцалдулам, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Дархан-Уул аймагт дахь газрын дарга Г.Алтантуяа, ОСИТБС-ын Үндэсний зөвлөлийн гишүүн, “Хил хязгааргүй алхам төв” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар ажиллаж, “Эрх мэдлийн төрөл, хэлбэрүүд”, “Хамтын манлайлал”, Улс төрийн оролцогч талуудын шинжилгээ “Талбар”, Төлөөлөл ба төлөөлөх чиг үүрэг зэрэг сэдвүүдээр лекц тавьж, мөн дасгал, хэлэлцүүлэг, бүлгээр ажиллах зэрэг оролцоонд тулгуурласан сургалтыг зохион байгуулсан. 


"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%