Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГО

2014-09-27

Хүнсний ногоо аймгийн дэд хөтөлбөрийн дагуу тус суманд хөдөө аж ахуйн чиглэлээр 12зорилтын хүрээнд 36 арга хэмжээ төлөвлөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, Засаг даргаар 2014 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлууллаа. Төлөвлөгөөний биелэлт 63.0 хувьтай байна. Монгол төмс хөтөлбөрийн хүрээнд "Газар тариаланд хэрэглэгдэх хор, бордооны зохистой хэрэглээ”сэдэвт 3 цагийн сургалт зохион байгуулан 24 иргэн хамрагдлаа. ОНХС-ын хөрөнгө оруулалтаар Хүнсний ногоо худалдан борлуулах павильон худалдан авах тендерт "Асгат улаан хайрхан” ХХК шалгарч гэрээ байгууллаа. Сумын хэмжээнд 1126 га талбайд 8 төрлийн хүнсний ногоо тариаллаа.

Сумын төвийн инженерийн хийцтэй услалтын системын хийцтэй услалтын систем дагуух ногооны талбай хашаажуулах 150.0 сая төгрөгийн ажлын тендерт аймгийн "Хатуу төмөр” ХХК шалгарч ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажмллан гүйцэтгэл 90%-тай хийгдэж байна. Шарын голын услалтын системийн дагуух 450 га талбайг хашаажуулсан. Тус суманд Хөдөөг шинэчилэх фермерүүдийн холбоо, Монгол төмс хөтөлбөрөөс 25 гишүүнтэй салбар хороог байгуулан, холбооны гишүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй жижиг оврын трактор дагалдах техник тоног төхөөрөмж, 120 мкв талбайтай хүлэмжийг олголоо. Энхтал багийн 2 иргэн шинээр хүлэмж худалдан авч 2 төрлийн хүнсний ногоо тариалж 6.5 тн хүнсний ногоо хураан авсан. Сумын хэмжээнд зоорины тооллого явуулж нийт 116 өрхийн 126 зоорь байна. Үүнээс 100-аас дээш тн-ын багтаамжтай 8 зоорь тоологдлоо. СХС-аас 1 иргэнд 3.5 сая төгрөгийн зээл олгож 10тн багтаамжтай зоорийн өргөтгөл хийж 20тн багтаамжтай болголоо. Сумын хэмжээнд худалдаа үйлчилгэний байгууллага, дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байгууллага, үр хор бордоо худалдан борлууладаг байгууллагуудаар удаан задардаг органик бодисын тооллогыг явуулахад энэ төрлийн бодис хэрэглэдэг, үйлдвэрлэдэг байхгй дүн гарсныг аймгийн БОГазарт хүргүүллээ. Сумын хэмжээнд химийн хорт бодис зарах зөвшөөрөл бүхий ААНБайгууллагын 1 байна. Аймгийн МХГ-тай хамтран худалдан борлуулж буй үрийг шинжилгээнд бүрэн хамруулж шаардлага хангахгүй 2 төрлийн үрийг нийлүүлсэн газарт буцаалгалаа. Үрийн шинжилгээний дүнг нийтэд мэдээллээ. Улаанбаатар хотод болох "Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцох 17 иргэд, 3 ААНБайгууллага 5 төрлийн 33 тн төмс, хүнсний ногоо, 5250 шил нөөшилсөн бүтээгдэхүүн, 5.4 тн зөгийн бал, 18 төрлийн 20450 ширхэг жимсний суулгац худалдан борлуулах судалгаа, бүртгэл гаргаж бэлтгэл ажил хангаж байна. Үүнээс 09 дүгээр сарын байдлаар төмс 83 тн, лууван 125 тн, сонгино 216 тн, өргөст хэмх 688,5 тн, байцаа 52 тн, бусад хүнсний ногоо 23 тн, нийт 1187.5 тн ургац хураан авлаа. ҮХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог хөнгөлөлттэй нөхцөлөөр бага оврын трактор 10 иргэн, техник тоног төхөөрөмжид 3 иргэн тус тус хамрагдлаа.Тайлант хугацаанд ҮХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгодог хөнгөлөлттэй нөхцөлөөр 1 иргэнд хүнсний ногоо тарих БНСУ-ын SH-04-TRмаркийн үрслүүрийг, 2 иргэн БНСУ-ын "WR-1250 SG”-маркийн ротор сийрүүлүүр авлаа.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%