Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Орхон Сумын Эрүүл мэндийн төвд сайн санаатан дэмжлэг үзүүллээ.

2014-11-19

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн  хүрээнд олон байгууллага, иргэд эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжиж байна. Тус аймгийн Орхон сумын иргэн Монгол Улсын Тэргүүний тариаланч Б.Хадбаатар өөрийн санаачилгаар Сумынхаа Эрүүл мэндийн төвд  ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний өрөөг тохижуулаад хүлээлгэж өгөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд эмнэлгийн зориулалтын ор, хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн өвчтөний олон үйлдэлтэй ор, дугуйтай түшүүр, телевизор, шүүгээ, дуслын өлгүүр, орны бүтээлэг зэрэг нийт 3.2 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн байна.
Иргэн Б.Хадбаатарын сайхан сэтгэлийн хариуд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулж, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх болно гэж эмнэлгийнхэн  сэтгэл өндөр байгаа  ба аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Дэлгэржаргал, СЭМТ-ийн дарга  Р.Оюунхүү нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.


Мэдээг бичсэн: Орхон СЭМТ-ийн эм зүйч Б.Гантуяа

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%