Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН 7 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ БУС 17-Р ХУРАЛДААН БОЛЛОО.

2019-02-19

Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 17 дугаар хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд боллоо.
Хуралдаанаар ИТХ-ын дотоод зохион байгуулалт, бүтэц бүрэлдэхүүний талаар хэлэлцлээ. Үүнд: ИТХ-ын даргыг чөлөөлөх, томилох, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах гэсэн асуудлууд хэлэлцэж шийдвэр гаргасан.
Хуралдааны шийдвэрээр ИТХ-ын даргаар Батболд овогтой Хулан, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж төлөөлөгч Н.Нямдаваа, С.Цогжавхлан, К.Даваажаргал нар нэр дэвшин сонгогдсон.
 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%