Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ФЕРМЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2019-02-27

Сумын ИТХ-ын 2019 оны зорилт, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр 3 бодлогын хүрээнд арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан "Мал аж ахуйн талаар баримтлах бодлого, цаашдын чиг хандлага" сэдэвт арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Хадбаатартай хамтран фермерийн чиглэлээр аж ахуй эрхлэх сонирхолтой малчин болон мал бүхий иргэдийг туршлага солилцуулах зорилгоор Төв аймгийн Батсүмбэр сумын фермерүүдийн үйл ажиллагаатай танилцах аялалыг энэ оны 2 сарын 26-ны өдөр зохион байгууллалаа.

Уг арга хэмжээнд зохион байгуулагч нар болон малчин болон мал бүхий 27 иргэд оролцож, өөрсдийн сонирхож байгаа чиглэлээр мэдээ мэдээлэл авч, туршлага солилцлоо.


"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%