Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон аян” Орхон суманд өрнөж байна

2014-12-03

Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд их дээд, ерөнхий боловсролын сургуулиудыг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяныг зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд Орхон сум хэрхэн ажилласан талаар аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд танилцав.Тус сум аяны хүрээнд удирдамж, төлөвлөгөө батлуулж аж ахуй нэгж байгууллага, ЕБСургууль, иргэд рүү хандсан олон ажлыг зохион байгуулсан байна. “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” уриалга бүхий аяны туг дэвтрийн хамт аж ахуй нэгж байгууллага, ЕБС-иудаар аялуулжээ. Түүнчлэн Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, Архидан согтуурахтай тэмцэх чиглэлд малчдын зөвлөгөөн хийж, малын хулгайтай тэмцэх малчдбн бүлгэм байгуулсан зэрэг тодорхой ажлыг хийсэн гэдгийг сумын цагдаа Б.Батцоож танилцуулав. Байгууллага бүр орчны гэрэлтүүлэг хийх, сургууль цэцэрлэгийн орчимд замын тэмдэг тэмдэглэгээг байршуулсан гээд бодит ажлыг Орхон сумынхан аяны хүрээнд хийж хэрэгжүүлэв.


"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%