Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2021-02-23

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар хурал өнөөдөр буюу 02 сарын 23-ны өдөр хуралдлаа. Хуралд ирвэл зохих 7 ирсэн 5, хурлын ирц 71,4 хувьтай байлаа.
Хурлаар дараахь 10 асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрийг гаргасан.
1. Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулах тухай
2. Сумын Баян-Өлзийт, Энхтал багийн хамтарсан баг байгуулах тухай
3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 1-р хурлаас өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт
4. Санхүүгийн албаны даргын ажлын мэдээлэл
5. Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн ажлын мэдээлэл
6. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын мэдээлэл
7. Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын мэдээлэл
8. Баян-Өлзийт багийн Засаг даргын ажлын мэдээлэл
9. Энхтал багийн Засаг даргын ажлын мэдээлэл
10. Цаг үеийн ажлын талаар гэсэн 10 асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Тус тэргүүлэгчдийн хуралд урилгаар төлөөлөгч Р.Отгонцэцэг оролцож, тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ хэлсэн.
 
 
 
 
 
 
 
 
 
 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%