Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ТӨЛӨӨЛӨГЧИД ТОЙРОГТОО АЖИЛЛАЛАА

2021-03-01

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 сарын 09-ны өдрийн 07 тоот тогтоолоор томилогдсон ажлын хэсэг, түүний ажиллах хугацаа, хэсгийн дагуу төлөөлөгчид 2021 оны 02 дугаар сарын 25-аас 03 сарын 01-ны хооронд иргэдтэй өрхөөр нь орж уулзах тэдний санал хүсэлтийг сонсох, хурлаас гарсан тогтоол шийдвэрийг танилцуулах, гарын авлага тараах зорилгоор тойрогтоо ажиллалаа.

Төлөөлөгчид иргэдэд цаг үеийн мэдээлэл өгөх, сум орон нутгийн хэмжээнд хийгдэж буй цаг үеийн ажил, 2020 онд 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдон гарч ирсэн ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулах ажлын албанаас 420 ширхэг гаргасан гарын авлагыг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Ажлын хэсэг бүр иргэдээс гарсан саналыг нэгтгэн, өөрсдийн зүгээс авч хэрэгжүүлбэл зохих саналыг тусгасан ажлын тайланг ИТХ-ын даргад хүргүүлсэн.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%