Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2021-03-17

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг хэсэгчилэн зохион байгууллаа.  2021 оны 03 сарын 17-ны өдрийн сургалтанд Орхон сумын 17 төлөөлөгч, ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж дараахь сэдэвийн хүрээнд мэдлэг мэдээлэл авсан. Үүнд:

"Төлөөлөгч гэж хэн бэ?" "Харилцаа хандлага, ёс зүй" сургагч багш А.Янжмаа

"Шийдвэр гаргах үйл явц" сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ

"Төсвийн тухай хуулийн талаарх ойлголт" Сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан

Сургалтын үеэр төлөөлөгчид сумын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хяналт шалгалтын ажил болон ажлын албанаас зохион байгуулж буй цаг үеийн ажилтай холбоотойгоор заавар зөвлөгөөг авч нэгдсэн нэг ойлголттой болж чадсан.

 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 9
5 / 56%
0 / 0%
4 / 44%