Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Сумын ИТХ-ын дэргэдэх хорооноос ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилтай танилцлаа

2021-06-28

Сумын ИТХ-ын дэргэдэх Төсөв санхүү, өмч хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хорооноос  ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдэж буй ажлын явцтай таницлаа.

Тус хороо нь ажлын хэсгийг  ИТХ-ыэ төлөөлөгч Д.Эрдэнэцогт, сумын санхүүгийн албаны дарга Б.Алтанзул нарыг оролцуулан өргөтгөсөн байдлаар томилж, удирдамж баталуулан, 06 сарын 28-ны өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Сумын хэмжээнд 2021 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар нийт 12 төрлийн ажил үйлчилгээг 281335,3 мян.төгрөгөөр хийхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжиж буй 3 төрлийн ажил үйлчилгээний  үйл явцтай танилцаж, санал хүсэлтээ гүйцэтгэгч байгууллагад танилцуулж ажилласан. 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%