Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Энхтал багийн эмчийн байрны засварын ажилтай танилцлаа

2021-09-15

Сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Эрдэнэцогтын санаачилгаар ИТХ-аас ажлын хэсэг томилж, Энхтал багийн байрны эмчийн өрөөний засвар, тохижилтын ажлын талаар холбогдох баримт бичигтэй танилцах ажлыг 09 сарын 15-ны өдөр Энхтал багт очиж зохион байгууллаа.

Ажлын хэсэгт Төлөөлөгч Д.Эрдэнэцогт, Р.Отгонцэцэг, ажлын албаны ажилтан Н.Энхцацрал нар орж ажиллалаа.

Багийн эмчийн байрны засвар тохижилтийн ажлыг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Билгүүн санаачлан төслийг боловсруулж, аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар эмчийн өрөөний засвар үйлчилгээг хийж, 16 нэр төрлийн багаж хэрэгслээр тохижуулсан байна.

 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 9
5 / 56%
0 / 0%
4 / 44%