Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-05-09

Хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай", "Сумын ИТХ-ын хороодын ажиллах журам батлах тухай",  сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 2023-2024 онд хөнгөлөлттэй зээл олгох тэргүүлэх чиглэлээр "Зоорийн аж ахуй", "Хүлэмжийн аж ахуй"-г дэмжихээр, Хороо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийг шинэчлэн, даргаар ИТХ-ын  төлөөлөгч Ж.Байгальмаа, гишүүдэд Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг төлөөлөн У.Мөнхцэцэг нарыг сонгож, аж ахуйн нэгж, байгууллагаас 1 сард авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1м.куб 15000 төгрөгөөр тогтоож захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөн, сурталчилан таниулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг даалгалаа.

 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%