Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТАЛБАЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

2023-05-23

Ашигт малтмал, газрын тосны газраас Дархан-Уул аймгийн 21386.66 га талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал өгөх тухай албан бичиг ирүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар 17.2-т. “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу сумдын ИТХ-аас дэмжихгүй санал ирүүлжээ.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид уг асуудалтай танилцаад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 51 нэгж талбар бүхий 21386.66 га талбайнуудыг бүхэлд нь сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй  гэж үзэж, татгалзах санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%