Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БОЛОН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ НИЙЛҮҮЛЛЭЭ

2023-06-05

Тус байгууллагаас Дархан-Уул аймагтай сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж хүмүүнлэгийн олон тусламж дэмжлэгийн үзүүлсээр ирсэн.

Энэ удаа Дархан сумын 5 өрхийн эрүүл мэндийн төв, Орхон, Хонгор, Шарын гол сумдын 3 өрхийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нярайн шарлагын аппарат, нярайн жин хэмжих төхөөрөмж, ургийн аппарат, чихний отоскоп, нярайн шарлалт хэмжих аппарат зэрэг 5 төрлийн багц бүхий нийт 70.6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. 

Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны өрөөнд нийт 80.6 сая төгрөгийн өртөг бүхий  хагалгааны ор, гэрэл, унтуулгын аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх гэрчилгээг олголоо. 

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, хөгжих, эмчилгээ сувилгаагаа чанартай хийлгэх орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд тусгай хэрэгцээт бүлэг, Зулзагын гол хүүхдийн зусланд гал тогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцааг үзүүлж байна. 

Аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат нар Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын удирдлага хамт олонд гүн талархал илэрхийлэхийн ялдамд цаашид олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхдээ таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%