Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ЕБС-ИУДЫН ШИРЭЭ САНДЛЫГ ШИНЭЧЛЭХДЭЭ СТАНДАРТ ДЭЭР ЮУГ АНХААРАХ ТАЛААР БОДИТ БАЙДАЛД ТУЛГУУРЛАН ЯРИЛЦЛАА

2023-06-06

Энэ хүрээнд эхний ээлжид Дархан сумын 1, 12, 15, Орхон сумын ЕБС, Хонгор сумын 11, 14-р сургуулиудын анги танхимын ширээ сандлыг шинэчилж эхлээд байна.  

Цаашдаа үлдсэн төрийн өмчийн ЕБ-ын бүх сургуулиудын сурагчийн ширээ сандлыг шинэчлэхээр аймаг орон нутаг ААНБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 

Аймгийн Засаг дарга өнөөдөр /2023.06.06/ сурагчийн ширээ сандлыг үйлдвэрлэгч компани болон ЕБС-ийн захирлуудтай уулзан нийлүүлж буй шинэ ширээ сандлууд яг бодит байдал дээр сурагчдын хэрэгцээ шаардлагыг хэр хангаж, стандартад тохирч байгаа эсэхийг ярилцлаа. 

Сургуулийн удирдлагуудын зүгээс бага ангийн сурагчдын ширээ сандал хэт намхан. Зөвхөн 1,2 дугаар ангийнхны нуруунд таарсан стандартаар хийгдэх нь 3-5-р ангийн сурагчдад төдийлөн нийцэхгүй байна гэв. Тиймээс энэ асуудлыг нухацтай авч үзэн дунд, ахлах ангийн стандартаар ширээ сандлуудаа үйлдвэрлэх нь дээр гэлээ.  

Аймгийн Засаг даргын хувьд сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй цэвэр модон материалаар, нас, нуруунд нь тохирсон стандарт ширээ сандлуудтай болгох нь туйлын чухал гэсэн юм.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%