Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛТЫН ХҮРЭЭНД ӨНӨӨДӨР 16:00 ЦАГТ ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА

2023-06-08

Тус дадлага сургуульд Дархан-Уул аймгаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, Онцгой комиссын нийт 162 албан хаагчтай ослын удирдлагын хариу арга хэмжээний баг ажиллаж Газар хөдлөлтийн гамшгийн үеийн өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж байна.

Команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр /2023.06.07/ 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%