Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 14 КМ ЦЭВЭР УСНЫ ШУГАМЫГ ШИНЭЧИЛЖ, 15 МЯНГАН УХААЛАГ ТООЛУУРЫГ НЭМЭЛТЭЭР СУУРИЛУУЛНА

2023-06-09

Уг төсөл нь Австри улсын “ЮНИ КРЕДИТ” банкны санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлгүйгээр 7,5 сая еврогийн хөрөнгө оруулалттаар хэрэгжих юм. 

Төслийн гүйцэтгэгчээр Автсри улсын "Ти Ар Эм" компани шалгарсан бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 14 км цэвэр усны шугам, 15 мянган ширхэг ухаалаг тоолуурыг шинэчлэх юм. 

Иргэд механик тоолуурын зүй бус хэрэглээ болох тоолуурын ажиллагааг удаашруулахын тулд соронз болон зүү хатгах зэрэг зөрчлүүд элбэг тохиолддог байна. Тэгвэл шинээр суурилуулах LXSG-K LXSG-R загварын ухаалаг тоолуур нь соронзын хамгаалалттай, зүү хатгах боломжгүй тул тоолуурын зүй бус хэрэглээнд хяналт тавих бүрэн боломжтой болох юм байна. 

Шинэчлэлтийн ажил энэ оны 8-р сарын 16-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хийгдэнэ.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%