Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

2023-06-12

Аймгийн хэмжээнд 9 аж ахуйн нэгж байгууллага төслөө танилцууллаа. 

Ирүүлсэн төслүүдэд дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ хийгдэж 6 аж ахуйн нэгж байгууллагын төсөл тэнцсэн бөгөөд төсөл шалгаруулах дэд хороо төслийг хэлэлцэж эрэмбэлэн, шалгарсан төслүүдийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүдэх санд хүргүүлэх юм.

Шалгарсан төслүүдийг салбараар нь авч үзвэл: 

Эрчимжсэн аж ахуйн тэжээл үйлдвэрлэх 1 төсөл,  Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах 1 төсөл, Шувууны аж ахуй эрхлэх 2 төсөл, Эрчимжсэн мал аж ахуй, мах сүү боловсруулах 1 төсөл, Хөнгөн үйлдвэр эрхлэх 1 төсөл тус тус шалгарч нийт 1 тэрбум 79 сая 282 мянган төгрөгийн санхүүжилт хүссэн байна.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%