Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

#АЙМГИЙН_ИТХ_ЫН_ЗӨВЛӨЛИЙН_ХУРАЛДААН_БОЛЛОО

2023-06-28

Зөвлөлийн хурлаар Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг Төлөөлөгчид хянан хэлэлцлээ. Тус хурлаар: 

✅ Орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн цалин хөлсний нийтлэг жишгийг батлах тухай

✅ Шашны байгууллагад шинээр зөвшөөрөл олгох тухай

✅ Шашны байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай

✅ Тогтоол хүчингүй болгох тухай (Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэн тусгай зөвшөөрөл олгох журам)

✅ Тогтоол хүчингүй болгох тухай (Архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөртэй болгох тухай)

✅  “Ирээдүй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай

✅ Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах газрын байршил, борлуулалтын үнэлгээ тогтоох тухай

✅ Хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний цагийн зардлын үнэ тогтоох  тухай

Харин Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлыг 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр боллоо.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%