Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

200 ГА ТАЛБАЙН ШАРИЛЖИЙГ УСТГАНА

2023-06-29

Хөтөлбөрийн хүрээнд уламжлал ёсоор "Шарилжгүй-Дархан" аяны 1 дүгээр үеийг өчигдрөөс /2023.06.28/ Дархан сумын хэмжээнд эхлүүлсэн. Аяны дагуу нийтийн эзэмшлийн болон эзэнгүй 200 га талбайн шарилж устгах ажлыг Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-с хийн гүйцэтгэж байна. Харин орон сууцны хорооллын сууц өмчлөгчдийн холбоодын эзэмшил газрын шарилж устгалыг иргэд, СӨХ-д хийж байгаа юм. 

Иймээс Дархан сумын бусад газарт байрлаж үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр орчмын хөл газрын лууль, шарилжийг технологийн 1 дүгээр үе шат болох энэ цаг хугацаанд устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж оролцохыг уриалж байна.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНДОО ЭРҮҮЛ, ЦЭВЭР АМЬДАРЦГААЯ

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%