Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

16 ИРГЭНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ТОГТООЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2023-06-30

Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэдэд Төрийн хэмнэлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэхэд манлайлан ёс зүйтэй, авлига ашиг сонирхлоос ангид, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэн ажиллахыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга О.Хүрэлчулуун болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд хүслээ. 

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын сул орон тоог нөхөх, төрийн байгууллагын бүтээмжийг дэмжих зорилгоор нэр дэвшүүлсэн шийдвэр гардуулах арга хэмжээний төгсгөлд Төрийн албаны тухай  хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар удирдлагууд болон нэр дэвшүүлсэн иргэдэд төрийн албаны салбар зөвлөлөөс чиглэл өгсөн юм

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%