Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

‼️ОЙРЫН ӨДРҮҮДЭД ⛈☔️ ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО⛈

2023-07-03

Салхины хурд баруун баруун хойноос секундэд 4-9 метр.Борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. Иймд : 

📍Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж, хоноглож, суурьшихгүй байх

📍Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах 

📍 Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх

📍 Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед яаран гарц гарамгүй газраар гарах, гол, нуурын ус руу машин техник хэрэгслээ хэт ойр байрлуулахгүй байх

📍 Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол газар хүнд дайж явуулахгүй байх

📍Амарч,аялал зугаалгаар явж байгаа иргэд өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар баримтлаж болзошгүй үер усны  эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг #ОНЦГОЙЛОН  анхааруулж байна.  

           🌊ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ🌊

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%