Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

АЙМАГ ,НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРЫН НЭРЭМЖИТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД #ДАРХАН_УУЛ_АЙМГИЙН_ТАМИРЧИД_ТЭРГҮҮЛЛЭЭ

2023-07-03

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Өмнөговь аймгийн ИТХ-ын хэлтсийн дарга Бөхбат, Орхон аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Цогтбаатар нар оролцож шатарчин хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүслээ. 

Тэмцээнд шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд Дундговь аймгийн ИТХ-ын дарга, С.Од-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар шагналыг гардуулан өглөө. 16-18 насны эрэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн шатарчин Н.Төгстэмүүлэн тусгай байр, эмэгтэй төрөлд Ш.Ариунчимэг дэд байр, 9-15 насны эмэгтэй төрөлд М.Оюумаа Тэргүүн байр тус тус эзэлж, өндөр амжилт үзүүллээ. 

 

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%