Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

НЭЭЛТТЭЙ_ДАРХАН-ТОГТВОРТОЙ НОГООН САНХҮҮЖИЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-07-02

Монгол Улсын газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт нь Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт болж өндөрлөсөн  “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум нь  эцсийн дүндээ Дархан руу шилжин суурьших иргэдийг идэвхийг сэргээх, тэдний бизнес, тэр дундаа байгальд ээлтэй, ногоон бизнесд хөрөнгө оруулалт татах, санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах үндсэн зорилго, хэтийн төлөвлөгөө тооцоотой байсан юм.

Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид 3 өдөр ярилцсаны эцэст үндсэн зорилгодоо хүрч, хөрөнгө оруулалт босгож чадлаа. 

Форумын үр дүн өнөө маргааш биш ч урт хугацаанд гарч, Дархан-Уул аймаг цаашлаад улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх олон эко төсөл хөтөлбөрт дэмжлэг болох юм.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%