Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЗАРИМ АСУУДЛЫГ СУДАЛГААНЫ ШАТАНД БУЦААЛАА

2023-07-03

 Зөвлөлийн хурлаар Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай урьдчилан танилцаж, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг Төлөөлөгчид хянан хэлэлцлээ. Тус хурлаар “ҮТП-ийн 1 дүгээр бүсийн газар нутгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай”, “Санал дэмжих тухай (Мөнхийн элч ХХК-иас инженерийн шугам сүжээг худалдан авах саналыг дэмжих тухай)”, “Аймгийн 2023 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай”, Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын тухай мэдээлэлтэй танилцсан юм.

 Манай аймагт Италийн хөрөнгө оруулалтаар байгуулах ноосны үйлдвэр болон Сэлэнгэ сүүний үйлдвэр байгуулагдах болсонтой уялдуулан тус үйлдвэрүүдийг байгуулах талбайг Үйлдвэр технологийн паркийн харьяанд шилжүүлэх асуудлыг хэлэлцээд боловсруулалтын шатанд буцаалаа. Учир нь үйлдвэржилтийн бүсийг орон сууцны хорооллоос ангид байлгахын зэрэгцээ хотын төлөвлөлтийг илүү нарийвчлан гаргаж, түүнийхээ дагуу газар олголтыг мэргэжлийн судалгааны түвшинд хийх ёстой гэв.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%