Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2023-07-19

🔷“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК: Нийт 106 ажил төлөвлөж өнөөдрийн байдлаар 66,8 хувийн биелэлттэй байна. 9-р сарын 15 гэхэд бүх ажил 100 хувь хангагдана. 

“Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК: Нийт 34 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 23 ажил дуусаж 78 хувийн биелэлттэй байна. 9-р сарын 15 гэхэд ажил бүрэн дуусаж халаалт тавихаар ажиллаж байна. 

“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК : Манай аймагт нийт 20 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 10 ажил хийгдэж 50 хувийн биелэлттэй байна. 

“Дархан Ус суваг” ХК: Нийт 25 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 5 ажил дуусаж ажлын биелэлт 44,8 хувьтай үргэлжилж байна.  

"Дулаан Шарын гол" ТӨХК: Нийт 13 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 8 ажил хийгдэж 79,4 хувийн биелэлттэй байна. 9-р сарын 1 гэхэд төлөвлөгдсөн бүх ажлаа дуусгахаар ажиллаж байна.

"Хүнс Хөдөө Аж Ахуйн газар": Нийт 26 заалттайгаар ажил төлөвлөж өнөөдрийн байдлаар 5 ажил бүрэн дуусаж 10-р сарын 30 гэхэд ургац хураалт, өвс хадлан тэжээл, мал төллөлт зэрэг үлдсэн ажлуудыг бэлэн болгохоор ажиллаж байна.

🔷Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын мэдээллийг сонссоны дараагаар аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан дараах үүрэг чиглэлийг өглөө: 

-Нийт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах төлөвлөгөөг 7-р сарын 21-ний дотор албан тоотоор ирүүлэх

-ЭМГ Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгах, хангуулах  

-СӨХ нийтийн зориулалттай орон сууцны зоорины давхрын бохир цэвэрлэх зохион байгуулах ажлыг захирагчийн албанд даалгалаа

-Сумдын удирдлагууд өвлийн өвс хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах

-БШУГ, Сумдын Засаг дарга нар ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл байдлын үзлэг шалгалтыг хийх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%