Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023-07-08

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай зочид төлөөлөгчид танилцлаа. 

Энэ удаагийн айлчлалаар 2 түргэний машин гардуулж байгаа бөгөөд нэг машиныг Ахмадын хөгжлийн төвд гардуулж байна. 

Учир нь тус төвийн хамт олон байнгын асаргаанд байдаг ахмад настанд гэрээр очиж эмнэлгийн  асаргаа сувилгааг хийж, явуулын асаргааны үйлчилгээ үзүүлж байгаа юм. Явуулын асаргааны үйлчилгээнд ахмад настанг усанд оруулж, бариа засал хийж, бумба тавьж, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ багтдаг байна. 

Уг үйлчилгээг тогтмол явуулахад нэн шаардлагатай авто машины асуудлыг шийдвэрлэж өгсөнд Ахмадын хөгжлийн төвийн захирал А.Янжмаа талархал илэрхийллээ.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%