Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМАНД УРГАЦ ТОГТООЛТЫН УРЬДЧИЛСАН БАЛАНСЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2023-08-24

МУЗГ, ХХААХҮЯамаас 2022 оноос эхлэн зарим төрлийн хүнсний ногоонд тонн тутамд 100.0 мянган төгрөг олгохтой холбогдуулан 2023 оны хаврын тариалалтын мэдээг хугацаанд нь ирүүлсэн иргэн, ААНБ-ын намрын ургац хураалтын урьдчилсан балансыг тармил тус бүрээр гаргаж мэдээг ирүүлэх, урамшууллын төсвийг төлөвлөх төлөвлөгөөний дагуу ургац тогтоолтын ажлыг сумын хэмжээнд эхлүүллээ.
Сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 2023 оны 08 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:
Аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн О.Нэмэхбат, байцаагч Б.Энхболд,
Сумын ЗДТГ-ын байцаагч Ч.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Н.Цэдэн-Иш, Э.Жамсран
Мөн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Энхтал багын 96-р зөрлөг, Орхон голын хар эргийн тохой, Хадан хошуу, Загасан суудал, Бүрэнтолгой, Бүрэнтолгой услалтын систем, Ноёнхонгор хэсгийн тариалангийн талбайд ургац тогтоолтын ажлыг хийлээ. Үүнд:
Энхтал багийн хэмжээнд 2023 оны хаврын тариалалтын мэдээг 28 тариаланч, 1 ААНБ 5 төрлөөр 167 га талбайд тариалалт хийсэн мэдээг багт ирүүлсэн. Үүнээс тариалалт хийгдээгүй 4 иргэний 27.3 га талбай, тариалалтын мэдээг хугацаанд нь ирүүлээгүй 3 иргэний 18 га талбайн зөрчлийг илрүүлж ажиллалаа.
Жич: Тариалалтын мэдээг хугацаанд нь ирүүлээгүй болон ургац тогтоолт хийлгээгүй иргэн, ААНБ-д мөнгөн урамшуулал төсөвлөгдөхгүйг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 99555695

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%