Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

МОРЬТ ХАРВААНЫ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТУС СУМЫН ИРГЭН Б.ТҮМЭННАСТ

2023-08-25

Соёлын биет бус өвийн Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савын Морьт харвааны өвийн төрлөөр Орхон сумын малчин, Морин спортын мастер, 2000 км-ын холын зайн морин уралдааныг 39 цаг 36 мин 23 секундын хугацаанд туулсан рекорд эзэмшигч, Бүх ард түмний долдугаар их наадмын алтан медальт, Биеийн тамирын тэргүүний ажилтан #СББӨ уламлагч Б.Түмэннаст оролцлоо. Тэрээр Монголын анхны мастер эмэгтэй морьт харваач юм.
Мөн #НҮҮДЭЛЧИН дэлхийн соёлын фестивальд Дархан-Уул аймгийн отгийн үзүүлбэрээс гадна наадмын үеэр Морьт харвааны тэмцээн болон нээлтэд оролцсон юм.
#морьт #харваа бол өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлыг харуулдаг, хөдөлгөөн, авхаалж самбаа шаардсан, адуу малтай ойр нэг талаас спорт, нөгөө талаас өв соёл юм. Морьт харвааг эхлээд морь унаж сурах, газраас харвах, дараа нь морин дээрээсээ харваж сурдаг.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%