Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2023-08-29

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийг “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ-ийн жил болгон зарлаж, боловсролын түүхийн шинэ хуудсыг эхлүүлж байгаа түүхэн цаг үед энэ удаагийн багш нарын бага хурал зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
🔸“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цахим мэндчилгээ дэвшүүлж, Аймгийн засаг дарга Б.Азжаргал, Аймгийн БШУГ-ын дарга Л.Буянтогтох нар үг хэлж мөн мэндчилгээ дэвшүүлээ.
🔸Аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
“Шат шатны боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурган хүмүүжүүлэгч нар болон сурагч хүүхэд багачуудын сурах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр аймгийн орон нутгийн зүгээс үе шаттай ажлуудыг хийж байна.
- “Боловсрол 2032” хөтөлбөрөөр дамжуулан эхний ээлжид багш нарын 70 хувийг зөөврийн компьютерээр хангасан, энэ жилдээ үлдсэн хувийг хангаж дуусна.
- Соёлын байгууллагууд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг үүнд хамруулахаар төлөвлөж байна.
- Багшаар ажилладаг 10 гэр бүлийг 2 жилийн хугацаатай түрээсийн орон сууцаар хангана.
- Англи хэлний IELTS-ийн сургалтад ЕБС-ийн сурагчдыг хамруулна.
- “Гоё сургууль” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн нийтийн бие засах өрөө, спорт заал, спорт заалны хувцас солих өрөө, урлагийн заалыг шинэчлэн засварлана.
- ЕБС-ийн нийт 17 сургуульд 19 ухаалаг танхимыг байгуулсан, хичээлийн шинэ жилээр нээлтийг хийнэ.
- Хүүхдийн автобусны тоог нэмж бүх чиглэлд хүртээмжтэй байдлаар явуулна.
🔸Орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарт нийт Дарханчуудын өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
🔸Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж байгаа Боловсролын багц хуулийг Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад гардуулан өнөөдрийн ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%