Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУДЫН СПОРТЫН БАГА НААДАМ ЭХЭЛЛЭЭ🇲🇳

2023-09-07

Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэдэг Соёл, урлагийн ажилтны өдөр 2023 оны 9 дүгээр сарын 10-нд тохионо. Эл өдрийг угтан Дархан-Уул аймгийн соёл, урлагийн салбарынхан Спортын бага наадмыг зохион байгуулж байна.
Энэ жилийн спортын тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Хөгжмийн багш нарын холбоо ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд нийт 14 баг оролцож байна.
Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, даам, зэрэг спортын 6 төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорьж буй нийт баг тамирчдадаа амжилт хүсье!
Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Эрхэм хүндэт соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 30 дахь өдрийн халуун мэндийг хүргэе.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%