Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

#Сургууль_цэцэрлэгийн_эмч_нарыг_чадавжуулж_байна

2023-09-12

Эрсдэлгүй Дархан аяны Сургуулийн өмнөх боловсролын болон Ерөнхий боловсролын сургуулийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт үргэлжилж байна
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрсдэлгүй Дархан аяны хүрээнд “Сургуулийн өмнөх боловсролын болон Ерөнхий боловсролын сургуулийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт”- ыг эхний удаа энэ оны 1 дүгээр сард зохион байгуулж байсан бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхэнд ЭМЯ-ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулиас санаачилсан төслийн хүрээнд аймгийн Иргэдийн Хурал “Эрсдэлгүй Дархан” аян, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран 2023 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдөр зохион байгуулах юм. Тус төсөлт ажлын хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд, гарын авлага номыг боловсруулан хүргэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварын уралдаан зохион байгуулах, идэвхтэй хамтран ажилласан 5 байгууллагад 500000 төгрөгийн үнэ бүхий “Яаралтай тусламжийн иж бүрдэл” гардуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна ЕБС-ийн сурагчид, багш нарт болзошгүй тохиолдолд анхны тусламжийг зөв хүргэх дадлага сургалтууд, СӨБ-ын хүүхдүүдийн эцэг эхчүүдэд олон нийтэд зориулсан хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтууд зохион байгуулагдах юм.
Энэхүү үйл ажиллагааны нээлтэд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн захирал, АУ-ны доктор Б.Баясгаланмөнх, аймгийн ИТХ-ын ажлын албаны Хэлтсийн дарга Н.Буманцэцэг нар оролцож, үг хэллээ. Энэ өдрийн сургалтад СӨБ-ын 29, ЕБС-ийн 16 эмч, мэргэжилтнүүд оролцож, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн эрдэмтэн багш нар анхны сургалтаас дэвшүүлсэн хэрэгцээт сургалтын чиглэлээр хичээлүүдийг бэлтгэж хүргэлээ.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%