Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

2025-01-20

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр /2025.01.20/ 11 цагт 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
🇲🇳Тус Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж батална.
✅Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2028 он)-ийг батлах тухай,
✅Сумын мал, амьтны шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай
✅Төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын Зөвлөл шинэчлэн томилох тухай
✅Төсөл сонгон шалгаруулах салбар чиглэлийг батлах тухай
✅2025 оны төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
✅Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг өмчид бүртгэлд авах тухай
✅Сумын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч А.Анхбаяр, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Г.Ганцэцэг, Б.Алтансарнай, Ж.Энхболд нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.
Сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар Хуралдаанд урилгаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Нямдаваа болон сумын Аймгийн Хөдөө аж ахуй Хоршоологчдын холбооны дарга Б.Гантуяа нар оролцож байна.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
8 / 62%
0 / 0%
5 / 38%