
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-өөс 2025 оны 3-р сарын 21-ний өдөр сумын хэмжээнд ажиллаж буй хяналтын камеруудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.

Хяналтын камер нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа үйл явдлыг баримтжуулахад чухал үүрэгтэй. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, чанар, үр ашигтай ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна




















