Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

#СУМЫН_ИРГЭДИЙН_ТӨЛӨӨЛӨГЧДИЙН_ХУРЛЫН_ЭЭЛЖИТ_VI_ХУРАЛДААН_БОЛЛОО.

2025-04-16

2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаан зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

  • 2025 оны “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай”
  • Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай
  • Орхон суманд сонгон үржүүлэх баталгаажсан үхрийн үүлдэр тогтоох тухай
  • Баян-Өлзийт, Энхтал багийн “Хамтарсан баг”-ийг шинэчлэн байгуулах тухай

Мөн хуралдааны үеэр дараах мэдээллийг сонсож, холбогдох чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  • “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир ус болон техник хэрэгслийн үнэ тарифын санал
  • Соёлын төвийн үйл ажиллагааны үнэ тарифын талаарх мэдээлэл

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 14
8 / 57%
0 / 0%
6 / 43%