Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ #ТӨСӨВ_САНХҮҮ_ӨМЧ_ХӨРӨНГӨ_ҮЙЛДВЭРЛЭЛ_ҮЙЛЧИЛГЭЭНИЙ_АСУУДАЛ_ХАРИУЦСАН_ХОРОО_ХУРАЛДЛАА.

2025-04-15

Сумын ИТХ-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тус хурлаар 

“Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай “

“Сумын “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир ус, техник хэрэгслийн үнэ тарифын саналын мэдээлэл”

“Соёлын төвийн үйл ажиллагааны үнэ тарифын талаарх мэдээлэл” асуудлыг хэлэлцүүлэх бөгөөд сумын ИТХ-ын дэргэдэх “Төсөв санхүү, өмч хөрөнгө, үйлвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан хороо”-ны хурлаар /2025.04.15/ урьдчилан танилцаж, Төлөөлөгчид саналаа илэрхийллээ. 

Хороод өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, Хуралдаанд танилцуулах юм.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 14
8 / 57%
0 / 0%
6 / 43%