Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл"-өөс 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 9 дүгээр цэцэрлэг, Цагдаагийн хэсэгтэй хамтран “Замын хөдөлгөөн цагаан толгой-2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс:
- Тэргүүн байранд Л.Мөнх-Арал багштай Бэлтгэл “Б” бүлэг,
- Дэд байранд М.Золжаргал багштай Бэлтгэл “А” бүлэг,
- Шилдэг зохицуулагч хүүхдээр О.Мөнхсүлд шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт хүүхдүүд, эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш, хамт олонд талархал илэрхийлье.