Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "#ГЭМТ_ХЭРГЭЭС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭХ_АЖЛЫГ_ЗОХИЦУУЛАХ_САЛБАР_ЗӨВЛӨЛ" болон "#ОРХОН_ЕРӨНХИЙ_БОЛОВСРОЛЫН_СУРГУУЛЬ"-ийн #ХҮҮХЭД_ХАМГААЛЛЫН_БАГ хамтран сурагчдын дунд дараах аяныг 1 сарын хугацаатайгаар зохион байгуулахаар боллоо. Үүнд:
• Ахлах ангийн сурагчдын дунд "#Хүүхэд_бидний_сонголт – #Электрон_тамхи_биш" аян,
• Дунд ангийн сурагчдын дунд "#Хорт_зуршлаас_урьдчилан_сэргийлье" аяныг тус тус хэрэгжүүлнэ.
Эдгээр аяны зорилго нь сурагчдад электрон тамхи болон бусад хорт зуршлын хор уршгийг ойлгуулж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, зөв сонголтыг дэмжихэд оршино.
Аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
• Оролцогч ангиуд электрон тамхи болон хорт зуршлын эсрэг ухуулга, нөлөөллийн агуулгатай контент (постер, богино хэмжээний видео, уриа лоозон, мессеж зэрэг) бүтээнэ.
• Бүтээлүүдийг цахим орчинд байршуулж, олон нийтийн "лайк", "шэйр"-ийн тоогоор үнэлнэ.
• Хамгийн их дэмжлэг авсан анги хамт олон шалгарна.
Иймд эрхэм иргэд, эцэг эхчүүд та бүхнийг аяны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, сурагчдын бүтээлд лайк, шэйр хийж оролцохыг уриалж байна.