
Өнөөдөр ИТХ-ын дарга Б.Мөнхбаяр Баян-Өлзийт багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны дарга Б.Нямдаваа, Энхтал багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны дарга Ч.Цэлмүүн-Од нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр багуудын түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн санаа бодлыг тусгах, цаашдын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх боломжуудын талаар ярилцлаа.

Талууд цаашид илүү үр дүнтэй, нээлттэй хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаар тохиролцсон юм.


