Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

#СУМЫН_ИТХ_ЫН_ЗӨВЛӨЛИЙН_ХУРАЛ_БОЛЛОО.

2025-06-16

Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр /2025.06.16/ болж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
✏️Хог хаягдлын менежментийн талаар явуулж байгаа үйл ажиллагааны мэдээлэл;
✏️Хөрсний үржил шим, бордох технологийн талаар мэдээлэл;
✏️Хоол үйлдвэрлэл, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл;
✏️Босоо удирдлагатай албан хаагчдын албан тушаалын чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл;
✏️ИТХ-ын 2024 оны 7 дугаар тогтоолын дагуу тус сумын Баян-Өлзийт, Энхтал багийн хэсгийн ахлагч нарын үүрэг гүйцэтгэх гэрээт ажилтнуудын ажиллах нөхцөл боломжоор хангаж, гэрээ байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж гэрээг дүгнэж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан талаарх мэдээлэлтэй тус тус танилцаж цаашид, анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.
✏️Мөн Баян-Өлзийт, Энхтал багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нарт баг хорооны Засаг даргын албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцлээ.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 14
8 / 57%
0 / 0%
6 / 43%