Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

2025.09.09-ний өдөр #Аймаг, #сумдын #ИТХ_ын_дарга_нар_Шарын_гол_суманд_ажиллалаа.

2025-09-09

Ажиллах үеэр Монгол Улсад томоохон нүүрсний ил уурхайн нэг болох “#Шарын_гол” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн нүүрсний уурхай нь 40-50 жилийн ашиглалтын нөөцтэй болохыг онцлон хэлэв.
Нүүрс олголтыг дараах үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд:
• 2025 оны 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл компанийн ажилтнуудад үнэ төлбөргүйгээр олгох,
• 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс 15-ний хооронд Шарын гол сумын иргэд болон “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн ажилтнуудад борлуулах,
• 2025 оны 9 дүгээр сарын 16-наас эхлэн бусад сумын иргэдэд борлуулахаар төлөвлөгөөний дагуу тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийм иргэд нүүрс таталт болон худалдан авахаар бол 9 дүгээр сарын 16-наас хойш очиж худалдан авалтаа хийнэ үү.
#Мөн_тус_компанитай_Орхон_сумын_дулааны_үйл_ажиллагаа_явуулж_буй#Тохижилт_үйлчилгээ” ОНӨААТҮГ-тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцов.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
8 / 53%
1 / 7%
6 / 40%