Сумын ИТХ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хуралдаанаар:
1. Сумын 2025 оны “Төсвийн тодотгол” батлах тухай,
2. 2025 онд “Малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай,
3. Сумын 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудыг өмчид бүртгэлд авах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
Уг асуудлуудтай холбогдуулан Сумын ИТХ-ын #ТӨСӨВ_САНХҮҮ, #ӨМЧ_ХӨРӨНГӨ,#ҮЙЛВЭРЛЭЛ_ҮЙЛЧИЛГЭЭНИЙ_АСУУДАЛ_ХАРИУЦСАН_ХОРОО 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, хуралдаанаар оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэн, Хорооны дарга болон гишүүд санал бодлоо илэрхийлэв. Хороод өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, Хуралдаанд танилцуулах юм.



