Сумын ИТХ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хуралдаанаар:
1. 2025 онд “Малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
Уг асуудалтай холбогдуулан Сумын ИТХ-ын #ХӨДӨӨ_АЖ_АХУЙ_БАЙГАЛЬ_ОРЧНЫ_АСУУДАЛ_ХАРИУЦСАН_ХОРОО 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, хуралдаанаар оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэн, Хорооны дарга болон гишүүд санал бодлоо илэрхийлэв. Хороод өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, Хуралдаанд танилцуулах юм.


