Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг "ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР" болгон нийтээр тэмдэглэдэг бөгөөд энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна.

Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад гурван удаа Үндсэн хуулиа шинээр баталсан түүхтэй.

1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал бүрэлдэж, улмаар Ардчилсан нийгэмд шилжих үйл явц хурдацтай өрнөсөн билээ. Ардчилсан нийгмийн үндэс суурь болсон шинэ үндсэн хуулийг Ардын Их хурлаар нийт 76 хоног хэлэлцэж, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан юм.